ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШУУРХАЙ ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШУУРХАЙ ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Мөн зөвлөгөөнөөр өмнөх онд хийсэн ажлын үр дүн, аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, учирч буй хүндрэл бэрхшээл болон саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн хүний эрхийг хангаж ажиллах, талаар ярилцаж, цаашид анхаарах асуудлаар аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос үүрэг чиглэл өгсөн байна.

Зөвлөгөөний төгсгөлд өмнөх онд зохион байгуулсан “ШИЙДВЭРЛЭЛТ-1”  нэгдсэн арга хэмжээнд тэргүүлсэн прокурор, мөрдөгч нарын шагналыг гардуулан өгчээ.