Увс аймгийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталсан Улсын прокурорын дүрмийн дагуу байгуулагдаж, 1931 оны I улирлаас эхлэн “Чандмань-Уул”-ын аймгийн шүүхийн даргад хавсруулан ажиллуулснаар, шүүхийн байцаагч гэдэг нэрээр Увс аймгийн прокурорын газрын эх суурь тавигджээ.
Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд, Шүүх яамны сайд нарын хамтарсан 1939 оны 28 дугаар тушаалаар Увс аймгийн прокурорын газрыг аж ахуй, бичиг хэрэг, санхүү, зохион байгуулалтын хувьд шүүхээс тусгаарлаж, бие даасан тусгай байгууллага болгож өргөтгөжээ.
Одоо тус прокурорын газар нь прокурор 8, туслах ажилтан 3, захиргаа үйлчилгээний ажилтан 11, нийт 22 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар