Увс аймгийн прокурорын газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар Улаангом сумын төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ.
Увс аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 607, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 2490 бүртгэгдэж, шалгагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 16.4 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 19.1 хувиар буурсан эерэг дүнтэй байгаа ажээ. Тиймээс Увс аймгийн прокурорын газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд хамтран дээрх эерэг үзүүлэлтийг хадгалах, цаашид дахин өсөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хяргас, Зүүнговь, Тэс сумдад ажилласан байна. Тус ажлын хүрээнд, сумдын хэсгийн төлөөлөгчийн ажил, мэдүүлэг авах өрөө хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүмүүст болон орон нутгийн иргэдэд яриа таниулга хийх, биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь авах ажлыг зохион байгуулсан байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн сумдад ажиллалаа.
Увс аймгийн прокурорын газраас Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Түргэн, Улаангом сумдад ажиллаж, хэсгийн төлөөлөгчийн албан өрөө нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх талаар үүрэг өглөө.
Увс аймгийн Прокурорын газраас тус аймгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөө болон сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг тус тус шалгалаа.
Увс аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоригдсон, баривчлагдсан иргэдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.
Сургалтаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг ярилцсан байна.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Увс аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар зөвлөлийн төлөөллүүд болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын аймаг дахь ахлах мэргэжилтэн оролцож, ял эдлүүлэх ажиллагаан дахь хүний эрх, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Онцгой байдлын газартай хамтран гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх практик сургалтыг зохион байгууллаа.
Увс аймгийн прокурорын газраас аймаг дахь хуулийн байгууллагууд болон Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын төлөөлөл 30 албан хаагчийг оролцуулан “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар