Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн сумдад ажиллалаа.
Тодруулбал, хил орчим нутаглаж байгаа иргэдэд аймаг, сумдын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, гарын авлага тараажээ.
Аймгийн прокурорын газраас хилийн заставын эрх бүхий албан тушаалтнуудтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар