ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР QR ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР QR ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хяналт тавьж шийдвэрлэсэн зөрчлийн болон эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн тоон үзүүлэлт, прокурор, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаарх мэдээлэл, прокурорын байгууллагад гомдол, хүсэлт хэрхэн гаргах тухай зөвлөмжийг QR -ийг хэлбэрээр гаргажээ.

2025 оны эхний хагас жилийн байдлаар 1575 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 29 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил бүртгэгдсэн нь хамгийн их байна. 

Тус аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 277 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар буурсан бол хяналт тавьсан хэргээс 30.3 хувь нь мал хулгайлах, 20.5 хувь нь хулгайлах, 17.6 хувь нь залилах гэмт хэрэг байгаа нь  дийлэнх хувийг эзэлж байна.

Прокуророос аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй зөрчлийн болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдлагуудын шуурхай хурал дээр танилцуулж төрийн алба хаагчдад мэдээлэл өгчээ.