ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн VI бүлэгт тусгагдсан шударгаар шүүлгэх эрхийн дүгнэлт, саналыг танилцуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.   

Тус хэлэлцүүлэгт аймгийн прокурорын газрын прокурорууд, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид, эрх бүхий албан тушаалтнууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага болон Хилийн цэргийн 0245 дугаар анги, аймаг дахь Тагнуулын газар болон Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

Хэлэлцүүлэгт тус аймгийн прокурорын газраас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүний үзэл баримтлал”, Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Б.Энхболд “Шударгаар шүүлгэх эрх”-ийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийж, орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцжээ.