Увс аймгийн прокурорын газраас 2025 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтан нартай уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Боловсрол шинжлэх ухааны газар, Аймгийн Засаг даргын дэргэдэх Архивын тасаг, Статистикийн хэлтэс, Хан-хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Увс аймаг дахь Монгол банкны салбар, Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Увс нуур Тэс голын сав газрын захиргаа, Стандарт хэмжилзүйн хэлтэс зэрэг байгууллын төлөөлөл оролцлоо.
Аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, эрх бүхий байгууллагуудын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй шалтгаан нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Цаашид хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрх бүхий байгууллагын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хууль хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар