ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хялбаршуулсан журмаар хэрэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн прокурорын газрын прокурорууд, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч нар оролцлоо.

Энэхүү уулзалтаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу шуурхай явуулах, хэргийн оролцогчдын эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хуваалцаж ажилласан байна.